фото мэдээнд зурган мэдээнүүд багтана.

Монгол төрийн түүхийн музейд “Чулуун шастир-2019” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярыг тоиолдуулан өнөөдөр Төрийн ордны Монгол төрийн түүхийн музейд “Чулуун шастир-2019” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Өнгөрсөн жил тус музейд Монголын их хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлын хуулбаруудын дэлгэн үзүүлж байсан бол өнөө жил урлаг судлаач, уран бичээч Э.Ариунболд, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд, “Сэмүүн” студитэй хамтран “Чулуун шастир” нэртэй үзэсгэлэнг энэ сарын 7-ны өдрийг хүртэл дэлгэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэсгэлэнгийн нээлтэд үг хэлснийхээ дараа Монгол Төрийн түүхийн музейг үзэж сонирхов.

ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРГЭХ МИНИЙ ҮГ ГАР ЗУРАГ БОЛОН ЗАХИДЛЫН ҮЗЭСГЭЛЭН

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2018 оны 06 сарын 01-ний өдөр Монгол төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” сэдэвт хүүхэд, багачуудын гар зургийн болон захидлын үзэсгэлэн дэлгэгдлээ.
Тус үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол төрийн түүхийн музей, “Сайн хөршүүд” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж, хүүхэд багачуудад баяр хүргэв.
Энэхүү бүтээлүүд нь “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяны хүрээнд 180 гаруй ЕБС-ийн сурагчдын илгээсэн бүтээл бөгөөд нийтдээ 10516 захидал, 1268 гар зураг ирснээс Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд 100 орчим бүтээлийг дэлгэн танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үзэсгэлэнг үзэх үеэр сурагчид өөрсдийн захидал, гар зургийг тайлбарлаж, бүтээлээрээ дамжуулан улс орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө бүтээлч санал, санаачилга, хүсэл мөрөөдөл, үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн гэдгээ хэлж байлаа.
Тус үзэсгэлэн 2018 оны 06 сарын 01-ээс 06 сарын 14-ний өдөр хүртэл олон нийтэд хүртээл болно

    

 

Э.АРИУНБОЛД-ын ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ДЭЭЖИС үзэсгэлэн

Монголын хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлуудын хуулбарыг дэлгэн үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Монгол төрийн түүхийн музейд Монголын их хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлын хуулбаруудыг дэлгэн үзүүллээ.

Тэдгээр захидлын эх хувиуд Ромын Ватиканы нууц архив, Германы Үндэсний номын сан зэрэг дэлхийн улс, орнуудад хадгалагдаж байдаг бөгөөд захидлын хуулбарыг калиграфаар, бичиг үсгийн сонгодог дэгээр бичиг үзүүлж байгаа юм.

Энэ үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энболд нээж:

“Эрхэм хүндэт зочид оо.

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярт зориулан бидний өвөг дээдэс, алтан ургийн Их хаадаас Европын хаадад илгээж байсан захидлуудын хуулбарыг дэлгэн үзүүлж байна. Захидлуудыг уран бичлэг-дүрслэх урлагийн хэлбэрт оруулан, уран бүтээл болгосон хүн нь уран бичигч, урлаг судлаач, докторант Э.Ариунболд юм. Эзэн Чингис хааныг залгамжлагч их хаадын энэ захидлууд нь дэлхийд гайхагдсан бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв төдийгүй Монголын төрт ёсны аугаа уламжлалыг илтгэн харуулсан түүхэн баримт юм. Энэ үзэсгэлэн нь захидлуудыг хуулбарлан цогцоор нь гаргаж байгаагаараа онцлогтой бөгөөд эх хэл, бичиг соёлоо олон нийтэд хүүхэд залууст бахархуулан таниулахад тустай юм. Хүрэлцэн ирсэн Та бүхнийг үзэсгэлэнг тогтон үзэхийг хүсэхийн зэрэгцээ урлаг судлаач Э.Ариунболдын судалгааны ажил, уран бүтээлд амжилт хүсье” гэсэн юм.

Үзэсгэлэнд тавигдсан Их хаадын захидлуудыг бодит хэлбэр, хэмжээгээр нь хуулсан бөгөөд Аргун хааны захидал гэхэд 3 метр 2 см урттай байсныг хэмжээгээр нь хуулбарласан байна.

Үндэсний бичиг үсгийн баяр-2018

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баяр-2018 арга хэмжээ энэ жил “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнол” уриан дор зохион байгуулагдаж байгаа билээ.
Үндэсний бичиг үсгийн баяр-2018 арга хэмжээний хүрээнд Монгол төрийн түүхийн музейгээс эрдэмтэн судлаач Р.Отгонбаатарын хувийн цуглуулгаас дээжлэн МОНГОЛ НОМ БИЧГИЙН ЭРДЭНЭС үзэсгэлэнг 2018 оны 5 дугаар сарын 02-оос олон нийтэд толилуулах болно.
Үзэсгэлэнд монголчуудын оюуны болон бичгийн өв уламжлал, ном бичгийн хэрэгслийн ур хийц, ухаан билигийн охь болсон гайхамшигт дурсгалт зүйлсийг анх

 

 удаа дэлгэн үзүүлэх бөгөөд Төрийн ордны Монгол төрийн түүхийн музей олон нийтэд нээлттэй үйлчлэх болсон тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.    ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ 

 

   

Тусгаар тогтнол” сэдэвт лекц, ярилцлага

Төрийн шагналт, түүхч, доктор Дэмбэрэлийн Өлзийбаатарын “Тусгаар тогтнол” сэдэвт лекц, ярилцлага 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 15:00 цагт Төрийн ордноо байрлах Монгол төрийн түүхийн музейд зохион байгуулагдах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

ТӨРТ ЁС ХААДЫН САН

ЗГХЭГ-ын харъяа Монгол төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд “Төрт ёс хаадын сан”-гийн “Шилдэг бүтээлүүдийн дээжис” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тус үзэсгэлэн 3 сарын 1 хүртэл гарна.
Тус сан нь Монголын төрт ёсны 2000 жилийн түүхтэй эзэн хаадынхаа намтар цадигийг заншлан судлах, хэвлэн нийтлэх, уншигч түмэндээ толилуулан сурталчлах, хаадын сэдэв агуулга бүхий урлагийн бүтээлүүдийг туурвих, улмаар хойч үеийнхэндээ их хаадаараа бахархах сэтгэл төрүүлэх эрхэм зорилго бүхий байгууллага юм.

 

ШИЛДЭГ СУДАЛГАА – 2017

Тамирын голын хүннүгийн соёл төслийн баг (Ц.Төрбат Tsagaan Turbat, Н.Баярхүү Bayarkhuu Nbayaraa, Б.Эрдэнэ нар Erdene Batshatar. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн) Архангай аймгийн Өгийннуур сумын нутаг Тамирын улаан хошуунд Хүннүгийн үеийн 16 булш малтаж, 200 гаруй олдвор эх хэрэглэгдэхүүнийг шинээр илрүүлсэн. Үүний дотор өмнө олдож байгаагүй өвөрмөц хийцтэй, шинэ төрлийн 8 ваар сав, лакан тавга аяганы хэсэг, төмрөөр үйлдэж мөнгөөр бүрсэн бүсний чимэглэл, арал, сувс, төмөр, мөнгөн чимэглэлтэй амгай зуузай, Хүннүгийн түүхэн сурвалжид нэр дурьдагддаг дуут сум, Хүннүгийн олдвор өв соёлын хүрээнд бүртгэгдээгүй ясан бариултай чичлүүр хутга, хүннү нумын хийц загварын талаарх судлаачдын маргааныг эцэс болгохуйц бүтэн нум болон НТ V зууны үеийн Ираны Сасанидын эзэнт улсын Кавад хааны дэлдүүлсэн мөнгөн драхма зоос, зэрэг сонирхолтой олдворууд багтаж байна.

Урлах ухааны онолын цуврал номын нээлт

Бурханч лам Г.Пүрэвбатын Урлах ухааны онолын цуврал номын нээлт болон үзэсгэлэн 2017 оны 12 сарын 12-ны 11.000 цаг Төрийн ордонд байрлах Монгол төрийн түүхийн музей-д нээлтээ хийнэ.
Мөн Монгол төрийн түүхийн музей нь 12 сарын 29 хүртэл олон нийтэд нээлттэй байж үнэ төлбөргүй үйлчилнэ.
Та бүхэн Төрийн ордны урд хаалгаар орж ирнэ үү.

 

Read more