ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРГЭХ МИНИЙ ҮГ ГАР ЗУРАГ БОЛОН ЗАХИДЛЫН ҮЗЭСГЭЛЭН

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2018 оны 06 сарын 01-ний өдөр Монгол төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” сэдэвт хүүхэд, багачуудын гар зургийн болон захидлын үзэсгэлэн дэлгэгдлээ.
Тус үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол төрийн түүхийн музей, “Сайн хөршүүд” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж, хүүхэд багачуудад баяр хүргэв.
Энэхүү бүтээлүүд нь “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяны хүрээнд 180 гаруй ЕБС-ийн сурагчдын илгээсэн бүтээл бөгөөд нийтдээ 10516 захидал, 1268 гар зураг ирснээс Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд 100 орчим бүтээлийг дэлгэн танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үзэсгэлэнг үзэх үеэр сурагчид өөрсдийн захидал, гар зургийг тайлбарлаж, бүтээлээрээ дамжуулан улс орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө бүтээлч санал, санаачилга, хүсэл мөрөөдөл, үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн гэдгээ хэлж байлаа.
Тус үзэсгэлэн 2018 оны 06 сарын 01-ээс 06 сарын 14-ний өдөр хүртэл олон нийтэд хүртээл болно

    

 

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн