ГЭРЭГЭ

Гэрэгэ-г монгол хэлний их тайлбар тольд, “төрийн элчийг гэрчлэх албан тэмдэг; хааны элч нарын биедээ авч явдаг алт мөнгөн ялтас дээр сийлсэн итгэмжлэх бичиг бүхий пайз,  алтан гэрэгэалтан ялтас дээр сийлсэн итгэмжлэх бичиг бүхий пайзхэмээн тайлбарлажээ.

Гэрэгэ нь хожим пайз гэдэг үгээр солигджээ. Пайз нь тэмдэг гэсэн утгатай үг болно. Ийм пайз хэрэглэх ёс Хүннү улсын үед буй болжээ. Хүннүчүүдийн пайз нь дээрээ эрдэнийн чулуун шигтгээтэй хар чулуун суурьтай, дээд талаас нь оосорлон зүүдэг байжээ. Мөн X-XII зууны үеийн Киданчууд “ Угтуул”, “Яаралтай”, “Зарлигаар довтлон морилох” зэрэг кидан бичигтэй мөнгө модон пайз, урт пайз, загасан пайзууд хэрэглэж байсан мэдээ байдаг.

 

Үзмэр-1. Алтан гэрэгэ

1) Алтан гэрэгэ- Суран оосортой алтан шармал гэрэгэний дээд хэсэгт дугуй нүхтэй. 2 талд нь монгол бичгээр бичсэн, дээр нь арслан товойлгон хийсэн. Нүхээр хүзүүнд зүүх зориулалттай суран оосор зангидсан.

2) Суурь- Ногоон хаш чулууг дөрвөлжлөн, ёроолд нь улаан цэмбэ наасан. Дээр нь алтан шармал цэцгэн суурь нааж, гэрэгэнээс тогтоох ховилтой нарийн тулгуур хийсэн. Үүнд гэрэгэг углаж суурьлуулна.

Үзмэр-2. Элчийн алтан гэрэгэ

Монгол бичигтэй алтан гэрэгэ-Алтадмал шар өнгөтэй, хоёр талын дээд хэсэгт дугуй нүхний дээгүүр үүлэн хээ, дугуй цэцгэн хээний голд тунгалаг шигтгээ /голч 1,3см/ шигтгэсэн. 2 талдаа монгол бичгээр бичсэн.

Үзмэр-3. Алтадсан монгол бичигтэй цул мөнгөн гэрэгэ

Хааны мөнгөн гэрэгэг мөнгөөр хийж дээрхи үсэгнүүдийг нь алтаар шарсан. Гэрэгэний нүүрэн талын бичвэр нь: “Мөнх тэнгэрийн хүчин дор Их суу залийн ивээл дор”, ар талын бичвэр нь: “Агуу хааны /Амудулала/ зарлиг хэн үл бөхийх хүмүүс алдах үхэх” гэжээ. Гэрэгэний эх хувилбар нь ОХУ-ын Санкт Петербург хотын ховор эд зүйлсийн музейд /Кунсткамер/ байдаг.

Үзмэр-4. Алтадсан дөрвөлжин бичигтэй цул мөнгөн гэрэгэ

Хааны мөнгөн гэрэгэний эх хувилбарыг 1958 онд Байгаль нуурын орчимд Сэлэнгэ мөрнөөс олсон байна. Өндөр нь 29.5 см, өргөн нь 8.5 см буюу мөнгөөр хийсэн байдаг ба одоо ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитаж музейд байдаг. Нүүрэн талын бичвэр нь 3 мөр ба “Мөнх тэнгэрийн хүчинд хаан нэр хутгатай болтугай хэн үл бишрэх алдах үхэх”, арын 2 мөр бичээсэнд “Хэн үл бишрэх алдахуй” буюу гогцоо нүхний гархин дээр хятад үсгээр “Хүндэт тэмлэг 34” гэсэн бичээстэй байна.

Үзмэр-5. Дөрвөлжин бичигтэй дугуй хүрэл гэрэгэ 

Полистр, зэс, гууль, төмөр                              

Дөрвөлжин бичигтэй дугуй хүрэл гэрэгэ – Дээрээ сэнжтэй, усны дусал шиг хэлбэртэй. 2 талд нь дугуй тойрогт дөрвөлжин бичгээр товойлгон сийлсэн : “Мөнх тэнгэрийн хүчүн дор хааны зарлигийг хэн эс биширвээс аюул үхэл” хэмээх үг бичсэн. Түүний дээр долгионтой зүмбэр хэлбэрийн хэсэгт 2 талд нь амьтны дүрст хээ товойлгон сийлсэн.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн