Эрхэм зорилго

Монголын үе үеийн урчуудын урлахуйн их эрдэм ухаанаар туурвин бүтээгдэж, он цагийн шалгарлыг даван хадгалагдаж үлдсэн монгол төрийн түүхэнд холбогдох дурсгалуудыг бүртгэн цуглуулж, унаган төрхөөр нь хадгалан хамгаалж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, улмаар монголын төрт ёсны түүхэн уламжлалыг дэлхий дахинаа сурталчлан таниулах нь музейн эрхэм зорилго юм.