Төр ёсны түүхэн уламжлалын танхим

Тус танхим нь нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү болон Монголын эзэнт гүрний үеийн түүхийг өгүүлэх бөгөөд их төлөв XIII-XIV зууны үеийн түүхэн үзмэрийг байрлуулсан болно. Төрт ёсны түүхэн хөгжил үзүүллэгийн танхим дахь үзмэрүүд нь НТӨ 209 онд байгуулагдсан анхны төрт улс Хүннү гүрний үед холбогдох ховор нандин хийц загвар бүхий ваар, монголын эзэнт гүрний үеийн гайхамшигт түүхийн гэрч болсон археологийн олдворууд, эмээлийн мод, цэргийн хувцас, зэр зэвсэг, хаадын дипломат харилцааны баримтууд, Хархорум хотын тууриас олдсон эд өлөг, олдвор болон XIII-XVII зууны үед хамаарах нийт 255 ширхэг зоос, хаадын овгийн тамганы танилцуулга, уран зургууд зэрэг олон сонирхолтой үзмэрээс бүрдэнэ.