Засгийн газрын түүхэн хөгжлийн танхим

Тус танхим нь 1911 онд байгуулагдсан анхны 5 яам бүхий засгийн газрын үеэс эхлэн харьцангуй төрөлжсөн хэлбэрээр тогтсон гүйцэтгэх засаглалын талаар өгүүлэх бөгөөд Монгол улсын анхны ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгээс хойших нийт 27 ерөнхий сайдуудын намтар, үйл ажиллагааг мөн харуулах болно. Засгийн газрын түүхэн хөгжлийн үзүүллэгийн танхим нь VIII Богд Жибзундамба болон Улсын эх дагина Дондогдуламын төр шашны хэрэгтээ барьж байсан тамгануудын хуулбар, БНМАУ-ын СнЗ-ийн тамга, бичгийн хэрэгслүүдээс гадна үе үеийн Ерөнхий сайдуудын эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, бэлэг дурсгалын зүйлс, танилцуулгуудаас бүрдэнэ.