Парламентын түүхэн хөгжлийн танхим

Тус танхим нь он цагийн хувьд 1924 оноос хойших үеийг үзүүллэгийн сэдэвчилсэн төлөвлөгөөний хүрээнд үе үеийн Улсын Их Хурлууд болон Үндсэн хуулиудад нийцүүлэн бүлэглэж үзүүлнэ. Парламентын түүхэн хөгжлийн үзүүллэгийн танхим нь 1990 оноос хойших УБХ, УИХ-ын бүтэц үйл ажиллагааг харуулах бөгөөд УИХ-ын даргын ширээ сандал, УИХ-ын гишүүдийн эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, Байнгын хороодын танхимд хэрэглэж байсан алх, хонх болон Үндсэн хууль, түүнийг батлалцсан АИХ-ын депутатууд, эрдэнийн очир одон тэргүүтэн бусад одон медалиуд, албан бичиг баримтууд зэрэг олон сонирхолтой үзмэрээс бүрдэнэ.