Үзэсгэлэнгийн танхим

Монгол төрийн түүхийн музей нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, түүний Ёслолын алба болон бусад музей, сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, албан байгууллагуудтай хамтран түр үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсаар ирсэн түүхтэй.

Мөн музей нь Төрийн ордонд байрладаг тул дотоод гадаадын дипломат албаны зочид төлөөлөгчдийг угтан авах, үдэн гаргах үйл ажиллагаанд оролцохоос гадна төрийн түүхэнд холбогдох аливаа томоохон тэмдэглэлт ойд  зориулсан түүхэн үзэсгэлэнг тогтмол гаргадаг.

          2012 он:

  1. “Ардчилсан Үндсэн хууль-20 жил” сэдэвт уламжлалт түр үзэсгэлэн
  2. Төрийн ордон олон нийтэд нээлттэй болсныг тохиолдуулан “Төрийн түүхийн музей” сэдэвт түр үзэсгэлэн
  3. Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн “Тэнгэрлэг Эзэн Чингис хаан” сэдэвт түр үзэсгэлэн

           2013 он:                                                                                              

  1. “Ардчилсан Үндсэн хууль-21 жил” сэдэвт уламжлалт түр үзэсгэлэн
  2. “Гэрэл зураг 100 жил” сэдэвт түр үзэсгэлэн
  3. “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат” сэдэвчилсэн үзэсгэлэн
  4. “Хүннүгийн өв соёл” сэдэвт түр үзэсгэлэн
  5. “Музейн сан хөмрөгийн дээжис” сэдэвчилсэн байнгын үзэсгэлэн
  6. “Сайн засаглал ба Ил тод байдал” сэдэвт түр үзэсгэлэн
  7. “Туурайн тамга” сэдэвт номын үзэсгэлэн
  8. “Монгол шуудангийн маркны түүх” сэдэвт түр үзэсгэлэн

2014 он:

  1. Буддын шашны “Гайхамшигт номын соёл” сэдэвт номын үзэсгэлэн
  2. “Ардчилсан Үндсэн хууль-22 жил” сэдэвт уламжлалт үзэсгэлэн
  3. “Монголчууд ба Энэтхэг” сэдэвт түр үзэсгэлэн
  4. “Монгол зураг” сэдэвт уран зургийн үзэсгэлэн

          2015 он:

  1. “Ардчилсан Үндсэн хууль-23 жил” сэдэвт уламжлалт түр үзэсгэлэн
  2. “Монгол баримал сэдэвт түр үзэсгэлэн
  3. “Гол мод-2” сэдэвт Хүннүгийн язгууртны булшны олдворын дээжсээс дэглэн үзүүлсэн байнгын үзэсгэлэн.
  4. “Их Монгол улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 795 жилийн ойд зориулсан үзэсгэлэн”
  5. Бодь Модны Чимээ зургийн үзэсгэлэн
  6. “Эртний жимээр сэдэвт 108 хүүхэлдэйн үзэсгэлэн
  7. “Тэнгэрийн Хүү” зургийн үзэсгэлэн, “Монголын Нууц Товчоо” түгээмэл эх номын нээлт
  8. Байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн
  9. “Монгол Ил хаант улс” үзэсгэлэн   

         2016 он:

  1. Парламентын 25 жилийн ойн үзэсгэлэн 

          2017 он: 

  1. Үндсэн хуулийн 25 жилийн ойн үзэсгэлэн
  2. Төрт ёсны түүхэнд холбогдох уран зургийн үзэсгэлэн
  3. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын “Урлах ухааны онолын цуврал ном”-ын ёслолд зориулсан үзэсгэлэн

          2018 он: 

  1. “Төрт ёс хаадын сан”-ийн “Шилдэг бүтээлүүдийн дээжис” үзэсгэлэн
  2. “Монгол ном бичгийн эрдэнэс” сэдэвт үзэсгэлэн
  3. “Их хаадын захидал” сэдэвт үзэсгэлэн
  4. “Ерөнхийлөгчид бичсэн захидал” сэдэвт гар зургийн үзэсгэлэн