Цуглуулга

Их Монгол улсаа байгуулсны 800 жилийн ойн арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд “төрийн түүхэнд холбогдох бэлэгдэлийн зүйлсийг судлах, хийж бүтээх” гэж заасны дагуу 2006 оноос эхлэн Төрийн түүхийн музейн сан хөмрөгийг бүрдүүлэх ажил хийгдэж эхлээд одоогоор 1300 гаруй биет үзмэр бүрдүүлээд байна.

Монгол төрийн түүхийн музей нь байгуулагдсан цагаасаа улсын хэмжээнд анхдагч цахим музей болох зорилтыг тавьж ажилласан билээ. Үүний үр дүнд музейн үзүүллэгийн зорилго чиглэлд шууд хамааралтай монголчуудын төрийн үүсэл, мөн чанар, үйл ажиллагааны голлох чиглэл тус бүрийг тогтоож, тэдгээрийн түүхэнд холбогдолтой гэрэл зураг, аудио, видео мэдээллийг бүрдүүлэн тухайн чиглэлийн судлаачдын тайлбар дүгнэлтийн хамт нэгтгэн үзүүлэх 16 ширхэг цахим үзмэрийг (цахим мэдээллийн сан) 2007-2011 оны хооронд хийж гүйцэтгэн үзүүллэгт ашиглаж байна.

Монгол Төрийн түүхийн музей 2012-2013 оны улс, аймгийн чанартай музейн сан хөмрөгийн тооллогонд анх удаагаа хамрагдаж  нийт 654 дэсийн 1079 ширхэг 1351 иж бүрдэлийн тоо ширхэг бүхий үзмэр тоологдсон байна. Үүнээс Монгол улсын Засгийн газрын 2010 оны 04–р сарын 28–ны өдрийн 103-р тогтоолоор батлагдсан 259 дэсийн 278 ширхэг хосгүй үнэт үзмэр хадгалагдаж байна. Нийт үзмэрийн 420 дэсийн 608 ширхэг 701 иж бүрдэлийн тоо бүхий нь үндсэн санхөмрөгт, 234 дэсийн 470 ширхэг 650 иж бүрдэлийн тоо бүхий нь туслах сан хөмрөгт бүртгэгдсэн ба үндсэн 10-н төрлөөр төрөлжүүсэн. Үүнд:

 № Үзмэрийн төрөл Дэсийн тоо Тоо ширхэг Иж бүрдэлийн тоо
1 Зоос мөнгөн тэмдэгт 265 281 317
2 Бичгийн дурсгал 30 77 77
3 Дуу, дүрс бичлэг 3 32 32
4 Гэрэл зураг 32 18 21
5 Археологийн дурсгал 31 96 100
6 Дүрслэх урлаг 24 50 52
7 Түүхийн холбогдолтой үзмэр, эд өлгийн зүйл 69 172 311
8 Тамга тэмдэг 49 166 233
9 Одон медаль 85 119 125
10 Бэлэг дурсгал 66 68 83
  Нийт 654 1079 1351

                                                                                             /2013 оны XII сарын байдлаар/